Үйл явдал
|
Монгол улсын эрчим хүчний салбарт “Диспетчерийн алба” байгуулагдсаны 60 жилийн ойн нэрэмжит “Диспетчерийн зохицуулалт – 60 жил” сэдэвт зөвөлгөөнийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн талбайд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус зөвөлгөөнд Монгол улсын эрчим хүчний салбарын Ерөнхий инженерүүдийн бүрэлдэхүүн оролцож Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн явцтай танилцаж, мэдээлэл солилцлоо.