Мэдээ
|
“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн зүгээс Нийгмийн хариуцлагын хүрээнд сумдын 9-р анги төгсөх сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бидний Ирээдүй” хөтөлбөрийг 2025.04.25-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын 32 сурагч, багшийн хамт оролцож, Компанийн үйл ажиллагаа, төслийн явцтай танилцан, өөрсдийн нутагт хэрэгжиж буй уурхай, цахилгаан станцын томоохон төслүүдэд ирээдүйд ажиллаж болох талаар ажил, мэргэжлийн мэдээлэл авч, өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авлаа.