Wind turbines

Ирээдүйг асаана

Бид эх орныхоо гэрэлт ирээдүйг бүтээхийн төлөө ажилладаг.

Компанийн танилцуулга

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь 2011 онд байгуулагдсан, уул уурхай болон эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд “Бодь Групп”-ийн охин компани юм.

Манай компани Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоодын эх үүсвэрт тулгуурласан тогтвортой эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн нүүрсний ордод түшиглэсэн уурхай, цахилгаан станцын цогц төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Бөөрөлжүүт уурхай болон цахилгаан станцын цогц төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын нэг бөгөөд Төвийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, импортын зардлыг бууруулах, мега төслүүдийг эрчим хүчээр хангах стратегийн ач холбогдолтой юм.

Бөөрөлжүүт цахилгаан станц нь нийт 600 МВт хүчин чадалтай бөгөөд станцын эхний блок 2024 онд ашиглалтад орж, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системд амжилттай холбогдон цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар манай компанид 600 орчим ажилтан ажиллаж байгаа бөгөөд цахилгаан станцын ашиглалт, төслийн дараагийн шатны хэрэгжилттэй холбоотойгоор инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүдийн багийг өргөжүүлэн ажиллаж байна.

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь үйл ажиллагаандаа орчин үеийн технологи, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, орон нутгийн харилцаа, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн ажилладаг.

Бид Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, дотоодын эх үүсвэрт тулгуурласан эрчим хүчний экосистемийг бий болгохын төлөө ажиллаж байна.

icon
УУРХАЙ
icon
ЦАХИЛГААН СТАНЦ
icon
ЦОГЦ ТӨСӨЛ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

CEO

Д.МӨНХТӨР

Гүйцэтгэх захирал, Цэцэнс Майнинг Энд Энержи ХХК

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн шат дараатайгаар амжилттай хэрэгжүүлж буй 600 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станц, уурхайн цогц төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт сүүлийн 40 жилийн хугацаанд хэрэгжсэн үндэсний хөрөнгө оруулалттай хамгийн том бүтээн байгуулалт юм.

2024–2025 онуудад Бөөрөлжүүт цахилгаан станцын эхний хоёр блок буюу нийт 300 МВт хүчин чадлыг ашиглалтад оруулснаар Төвийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа мэдэгдэхүйц сайжирч, оргил ачааллын үеийн хязгаарлалтыг бууруулахад бодит хувь нэмэр орууллаа. Ингэснээр Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 2025 онд 1 тэрбум кВт.цаг эрчим хүч нийлүүлж, нийт хэрэглээний 15 орчим хувийг ханган ажилласан бөгөөд цаашид Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 20–25 хувийг хангах зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улсын эрчим хүчний системийн хоёр дахь том эх үүсвэр Бөөрөлжүүт цахилгаан станц 2027–2028 онд 3, 4-р блокоо бүрэн ашиглалтад оруулснаар эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай хангамжийг улам баталгаажуулж, улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг шинэ шатанд гаргана гэдэгт бид итгэлтэй байна.

Цогц төсөл нь зөвхөн цахилгаан станц, уурхайгаар хязгаарлагдахгүй, дагалдах дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, ложистик, нүүрс-химийн боловсруулах үйлдвэрийн шийдэл бүхий эрчим хүчний шинэ экосистемийг бүрдүүлсэн, стратегийн ач холбогдолтой иж бүрэн бүтээн байгуулалт юм.

Бид үндэсний үйлдвэрлэл, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулагч, түншүүдтэй хамтран ирээдүйн хөгжлийн тулгуур болсон үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг тууштай хэрэгжүүлж байна.

Бөөрөлжүүт - Ирээдүйг асаана!

Алсын хараа

Бид Монголдоо үйлдвэрлэсэн эрчим хүчээр эх орныхоо эдийн засгийг хүчирхэгжүүлнэ.

Бид тогтвортой, найдвартай эрчим хүчийг үйлдвэрлэн нийлүүлснээр нийгмийн бүхий л салбарт бодит нөлөөг бүтээж,

монголчуудын амьдралын чанар дээшилнэ.

Эрхэм зорилго

Дэвшилтэт технологи, тэргүүн туршлага, тогтвортой хөгжил болон үр ашигтай хамтын ажиллагаа бүхий нөөц боломжийг оновчтой ашигласан эрчим хүчний экосистемийг тасралтгүй хөгжүүлнэ.

Үнэт зүйлс

icon

Инноваци

Бүтээмж, ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн шийдлүүдийг тасралтгүй санаачлан, хөгжүүлнэ.

icon

Ёс зүй

Оролцогч талуудын итгэлцэл дээр суурилсан хариуцлагатай хамтын ажиллагааны соёлыг бүтээнэ.

icon

Эв зүй

Нийгэм, эдийн засаг болон байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалсан үйл ажиллагааг эрхэмлэнэ.

Түүхэн замнал

”Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордод түшиглэн Бөөрөлжүүт уурхай, цахилгаан станцын цогц төслийг 2011 оноос эхлэн үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

2025

1 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэв.

1 / 21
2025

2025 оны 12-р сарын 20-ны өдөр Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд 1 Тэрбум кВт.цаг эрчим хүч нийлүүлсэн.

2025
2025
2024
2023
↕ Swipe

Хамтрагч байгууллагууд

Mecc
Dhb
Energy China
Bluecom
Lurgi
NCPE
Samsung
Sameng