
Худалдан авалтын бодлого
Манай байгууллага худалдан авалтын үйл ажиллагаагаар тэгш өрсөлдөх боломжийг хангаж, оролцогч талуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгон, үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурласан тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлэхийг зорьдог.
Үр ашигтай эх сурвалж
Бид төслийн тасралтгүй, үр ашигтай үйл ажиллагааг хангах зорилгоор бараа, үйлчилгээг түргэн, найдвартай, зардал багатай эх үүсвэрээс нийлүүлэх шийдлийг эрэлхийлнэ.
Зардлын менежмент
Худалдан авалтын зардлыг бууруулахын тулд. Бөөний худалдан авалт, Нөхцөл хэлэлцэх замаар хэмнэлт бий болгох арга стратегиудыг хэрэгжүүлнэ. Мөн худалдан авалтын зарцуулалтад тогтмол хяналт, шинжилгээ хийж, зардал бууруулах боломжийг тасралтгүй судална.
Чанарын баталгаажуулалт
Бид хүлээлтэд хүрсэн эсвэл давсан бараа, үйлчилгээ авахын тулд чанарын тодорхой, нарийн шалгуур тогтооно. Нийлүүлэлтийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах зорилгоор нийлүүлэгчдэд тогтмол үнэлгээ, дүгнэлт хийнэ.
Нөөцийн удирдлага
Нөөцийн ашиглалтыг сайжруулах зорилгоор: Агуулахын менежментийн систем, Хог хаягдлыг бууруулах шийдлүүд, Тогтвортой худалдан авалтын туршлагуудыг хэрэгжүүлнэ. Мөн байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж, сав баглаа боодлын хаягдал багатай нийлүүлэгчдийг дэмжинэ.
Технологийн интеграцчилал
Бид худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд: Процессыг автоматжуулах, Өгөгдлийн ил тод байдлыг хангах, Судалгаа шинжилгээнд тулгуурласан шийдвэр гаргах зорилгоор худалдан авалтын дижитал платформ, системүүдийг ашиглана.
Эрсдэлийн удирдлага
Бид бараа үйлчилгээний хоцролт, тасалдал болон үнийн савлагаа зэрэг нийлүүлэлтийн гинжин хэлхээнд гарч болзошгүй эрдэлүүдийг удирдахын тулд нийлүүлэгчдийн сонголтыг олшруулах болон эрсдэлийн нөөц төлөвлөгөө зэрэг хүчирхэг стратегийг хэрэгжүүлдэг.
Тасралтгүй сайжруулалт
Бид гүйцэтгэлийн үнэлгээ хийх, олон улсын тэргүүн туршлагуудтай харьцуулах болон оролцогч талуудын сэтгэгдлийг сонсох зэрэг тасралтгүй сайжруулалтыг хийдэг. Үүсч буй зах зээлийн нөхцөл байдлыг соргогоор хүлээж авч, боломжуудыг алддаггүй.
Тэгш өрсөлдөх орчин
Бид худалдан авалтын үйл ажиллагаагаар тэгш өрсөлдөх боломжийг ханган, талуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгож үр ашигтай хамтран ажиллаж тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоно.