Мэдээ
|
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд Дулааны цахилгаан станцын инженерийн хөтөлбөрөөр суралцдаг 2, 3-р курсийн оюутнууд мэргэжлийн багш нарын хамт Төв аймгийн Баянжаргалан суманд байрлах Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний уурхай болон Бөөрөлжүүт цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.
Ирээдүйн Дулааны цахилгаан станцын инженер болох оюутнууд маань танхимд эзэмшсэн онолын мэдлэгээ бодит орчинд нь бататгаж, эрчим хүчний үйлдвэрлэлийн орчин үеийн тоног төхөөрөмжийн ажиллагаа, бүрэлдэхүүн хэсгүүдтэй газар дээр нь танилцлаа. Мөн инженер, техникийн ажилтнуудаас мэргэжлийн асуултад хариулт авч, хоёр өдрийг анги хамт олноороо үр дүнтэй өнгөрүүллээ.
Тэд мэргэжлийнхээ талаар илүү тодорхой, гүнзгий ойлголттой болж, цаашид суралцах урам зориг, эрмэлзэл дүүрэн буцсан юм.