Мэдээ
|
“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын 9-р ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой “Бидний Ирээдүй” хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болсон ээлжит арга хэмжээнд Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нийт 32 сурагч багш нарын хамт оролцлоо. Арга хэмжээний хүрээнд оролцогчид компанийн үйл ажиллагаа болон төслийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцаж, нутаг оронд нь хэрэгжиж буй уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.
Сурагчид ирээдүйн мэргэжлээ сонгоход дэм болохуйц мэдлэг, ойлголтыг ажил мэргэжлийн талаарх танилцуулга, мэргэжилтнүүдийн яриа, асуулт хариултын үеэр олж авсан бөгөөд сонирхсон асуултууддаа инженер, мэргэжилтнүүдээс шууд хариулт авч, үр дүнтэй, сонирхолтой өдрийг хамтдаа өнгөрүүллээ.