Academy

"Цэцэнс Майнинг энд Энержи" ХХК-ийн хамт олон 4,650 ширхэг мод тарилаа

Мэдээ

|

"Цэцэнс Майнинг энд Энержи" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, “Go Green” уриатай аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд 2025 оны 5-р сарын 2-нд Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүт цахилгаан станцын оффис орчимд 1,350 ширхэг шар хуайс, нуурын эрэг дагуу 3,300 ширхэг бургас тарьж, нийт 4,650 мод тарив. Мөн төслийн талбайн хогийг цэвэрлэн, орчны их цэвэрлэгээ хийсэн байна.

Хаврын тарилтаар:

  • ЦС-ын оффис орчимд 5,900 ширхэг бут сөөг, 1,000 мандлын цэцэг;
  • Мод үржүүлгийн талбайд 20,000 улиас, 1,000 гаруй шилмүүст мод, 5,000 гоёлын бут сөөгийг үрээр үржүүлж,
    нийт 32,000 орчим мод, бут сөөг тарихаар төлөвлөж байна.
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image

Мэдээ