Academy

“Бөөрөлжүүт цахилгаан станц”-ын III блокын барилга угсралтын ажлыг эхлүүлэх ёслол боллоо

|

Монгол Улсын эрчим хүчний суурь чадлыг нэмэгдүүлэх стратегийн чухал эх үүсвэрийн нэг болох “Бөөрөлжүүт цахилгаан станц”-ын бүтээн байгуулалт үе шаттайгаар амжилттай хэрэгжсээр байна.

Станцын 150 МВт-ын хүчин чадалтай I блок 2024 онд ашиглалтад орж, улсын эрчим хүчний нэгдсэн системд амжилттай холбогдон үйлдвэрлэлээ эхлүүлсэн бол II блокын барилга угсралтын ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Өнөөдөр болсон ёслолоор төслийн дараагийн шат болох III блокын барилга угсралтыг албан ёсоор эхлүүллээ. Түүнчлэн III болон IV блок ашиглалтад орсноор станцын нийт суурилагдах хүчин чадал 600 МВт-д хүрэх юм.

Цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр:

  • 1000 гаруй байнгын ажлын байр шинээр бий болж,
  • 2000 гаруй хүн амтай шинэ суурьшлын бүс төлөвлөгдөн байгуулагдаж,
  • төмөр зам, хатуу хучилттай авто зам болон дэд бүтцийн иж бүрэн шийдлүүд хэрэгжихээр байна.

Ийнхүү үндэсний хэмжээний энэхүү томоохон бүтээн байгуулалт нь зөвхөн эрчим хүчний салбарын хөгжилд төдийгүй орон нутаг болон улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна.

Энэ түүхэн бүтээн байгуулалтад өөрийн ур чадвар, хөдөлмөр зүтгэл, чин сэтгэлээ зориулж буй нийт хамт олон, хамтран ажиллагч байгууллагуудад талархал илэрхийлье.

Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image

Мэдээ