Academy

“2025 оны Бөөрөлжүүт цахилгаан станц”-ын нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг оюутнууд тодорлоо

|

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь эрчим хүчний салбарт мэргэжлийн ажиллах хүчинг дэмжих, тэдгээрийг ажлын байранд дадлагажуулах, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилгоор хоёр дахь жилдээ “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, шилдэг 5 оюутанд тэтгэлэг гардууллаа.

Тэтгэлэгт шалгарсан оюутнууд сургалтын төлбөрийн тэтгэлэг, цалинтай дадлага хийх эрхээр шагнуулсан төдийгүй сургуулиа амжилттай төгсөөд “Бөөрөлжүүт цахилгаан станц” болон “Бодь” группт ажиллах боломжтой болж байна.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт Магадлан итгэмжлэгдсэн 7 их сургуулийн 8 мэргэжлийн чиглэлийн III, IV курсын оюутнууд хамрагдсанаас шилдэг тав нь ийнхүү тодорлоо.

Тэтгэлэгт шалгарсан оюутнууд:

1-р байр: ШУТИС-ЭХИС Дулааны цахилгаан станцын инженерчлэл IV курс - Ж.Алтангэрэл

2-р байр: ШУТИС-ЭХИС Цахилгаан системийн автоматжуулалт III курс - Д.Амарболд

3-р байр: ШУТИС-ЭХИС Цахилгаан системийн автоматжуулалт III курс - З.Болдбаатар

4-р байр: Дархан-Уул аймаг дахь ШУТИС Цахилгаан системийн автоматжуулалт III курс - Д.Жаргалан

5-р байр: Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургууль Цахилгааны инженерчлэл III курс - Н.Солонго-Эрдэнэ

Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнууддаа халуун баяр хүргэж, сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

#ОюутныТэтгэлэгтХөтөлбөр2025

#БөөрөлжүүтЦахилгаанСтанц #ИрээдүйгАсаана!

Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image

Мэдээ