
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах “ENTREPRENEUR-2025” арга хэмжээг 28 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь 2025 оны “Шилдэг 10 аж ахуйн нэгж”-ийн нэгээр тодорч, мөн оны онцлох “Барилга, бүтээн байгуулалтын Энтрепренёр” хэмээх өндөр үнэлгээг хүртлээ.
Манай компанийн амжилттай хэрэгжүүлж буй Бөөрөлжүүт цахилгаан станцын I болон II блок 2025 онд 300 МВт-ын хүчин чадлаар бүрэн ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг сайжруулахын зэрэгцээ Улаанбаатар хотын эрчим хүчний дутагдлыг нөхөж, дотоодын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 30 хувийг дангаараа хангаж байна.
Энэ нь улсын хэмжээнд нийт айл өрхийн 98 хувь буюу 963 мянган өрхийн хэрэглээг бүрэн хангах хэмжээний цахилгаан эрчим хүч юм. Мөн 2025 оны байдлаар тус станц нийт 1 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, төвийн эрчим хүчний системд найдвартай, тогтвортой нийлүүлээд байна.
Бодит амжилтаар ирээдүйг асааж буй нийт баг хамт олон болон хамтран ажиллагч түнш байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе.


