Academy

“Бөөрөлжүүт цахилгаан станц” эрчим хүчний салбарын шилдгээр тодорлоо

|

Монгол Улсын Эрчим хүчний яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг 2025 оны “Эрчим хүчний салбарын шилдэг байгууллага, ажилтан” шалгаруулах арга хэмжээнээс Цэцэнс Майнинг энд Энержи ХХК нь Бөөрөлжүүт цахилгаан станц төслийн хүрээнд “Шилдэг хувийн хэвшлийн байгууллага”-аар шалгарлаа.

Манай компани Бөөрөлжүүт цахилгаан станцын бүтээн байгуулалтаар дамжуулан салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, менежмент, техник технологийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн үр дүнгээ ийнхүү үнэлүүлэв.

Мөн “Шилдэг инженер”-ээр Бөөрөлжүүт цахилгаан станцын төслийн удирдлагын газрын захирал Ц.Ганболд шалгарлаа. Тэрээр станцын техник, эдийн засгийн үзүүлэлт, найдвартай ажиллагааг сайжруулах бодит шийдлүүдийг хэрэгжүүлж, агаарын хөргөлттэй конденсаторын дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр усны хэрэглээг бууруулж, үр ашиг, тогтвортой ажиллагааг нэмэгдүүлсэн юм.

Энэхүү нэр хүндтэй шагнал нь үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж буй хамт олны тууштай хөдөлмөр, нэгдсэн хичээл зүтгэлийн үр дүн билээ.

Нийт инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн, хамтрагч түнш байгууллагууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Cover image
Cover image

Мэдээ