
|
Монгол Улсын эрчим хүчний салбарт “Диспетчерийн алба” байгуулагдсаны 60 жилийн ойн нэрэмжит “Диспетчерийн зохицуулалт – 60 жил” сэдэвт зөвлөгөөнийг Бөөрөлжүүт цахилгаан станцын төслийн талбайд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Монгол Улсын эрчим хүчний салбарын Ерөнхий инженерүүдийн бүрэлдэхүүн оролцож, Бөөрөлжүүт цахилгаан станцын төслийн явцтай танилцаж, мэдээлэл солилцлоо.



