Academy

Бөөрөлжүүтийн уурхай 1 сая тонн нүүрс олборлов

|

“Цэцэнс Майнинг энд Энержи” компани нь Бөөрөлжүүт хүрэн нүүрсний ил уурхайгаас 1 сая тонн нүүрс олборлосны баяраа тэмдэглэлээ.

Хамтын хүчээр 1 сая тонн” гэх уриа дор зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Уул, уурхайн газрын нийт 185 гаруй ажилтнууд гэр бүлийн хамт арга хэмжээнд оролцсон ба “Ур Чадвар”-ын тэмцээнд нийт 110 операторууд 5 төрлийн хүнд машин механизмыг ашиглан, өөрсдийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо.

Тус уурхай нь Улаанбаатар хотод хамгийн ойр, дөрвөн улирлын турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг онцлоготой, жилд 2.0-5.0 сая тонн эрчим хүчний хүрэн нүүрс олборлон нийлүүлэх хүчин чадал бүхий найдвартай, тогтвортой үйл ажиллагаатай, үндэсний хөрөнгө оруулалттай томоохон уурхай болон өргөжин тэлж байна.

Cover image
Cover image
Cover image
Cover image
Cover image

Мэдээ