
|
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас 28 дахь жилдээ шалгаруулан өргөмжилсөн 2025 оны “Шилдэг 10 аж ахуйн нэгж”-ийн нэгээр Цэцэнс Майнинг энд Энержи ХХК тодорч, хүндэтгэлийн туг өргөх ёслолд оролцлоо.
Эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэл, инновацын чиглэлээр хэрэгжүүлсэн бодит бүтээн байгуулалт, томоохон төслөөрөө улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулж, салбартаа манлайлан ажилласныг ийнхүү өндрөөр үнэлүүллээ.
Энэхүү амжилтыг хамтдаа бүтээсэн хөдөлмөрч хамт олон, бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан түнш, харилцагч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.



