Academy

Бөөрөлжүүт цахилгаан станц 1 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлээ

|

Бөөрөлжүүт цахилгаан станц 2025 оны 12 дугаар сарын 2-нд буюу ашиглалтад орсноосоо хойш 1 жил хүрэхгүй хугацаанд 1 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэжээ.

Ингэснээр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах, хязгаарлалт зогсоох, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах болон хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах чиглэлд эрчим хүчний салбартаа голлох үүрэгтэйгээр оролцлоо.

Тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блок 2024 оны 12 сарын 26-нд, хоёрдугаар блок 2025 оны 10 сарын 18-нд тус тус ашиглалтад орсон. Ийнхүү хоёр блок нийт 300 МВт-ын хүчин чадлаар Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.

Cover image

Мэдээ